“Номин Констракшн энд Девелопмент групп” ХХК –ний хэрэгжүүлэн дуусаж буй “River Garden” төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га  газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй  Таун хаус, Пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхон юм. Оршин суугчдаа өвөл зуны аль ч цагт тав тухтай байлгах үүднээс барилгуудын зоорийн давхарт нийт 620 ширхэг дулаан зогсоол ба 250 ширхэг ил зогсоолтой. Хотхоны нийт талбайн 75%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, хоорондоо хүрхэрээгээр холбогддог 2 түвшиний нуур, нуурын эрэг дээр салхилан суух сандал, саравч, зөөлөн хучилттай хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис зэрэг спорт комплекс талбай зэргийг цогцоор нь шийдэж оршин суугчдынхаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн.

 

       “RIVER GARDEN Хотхоны байршлын давуу тал

• Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрладаг

• Авто зам дэд бүтцийн таатай бүсэд байрлада

• Амралт чөлөөт  цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр 

• Хотын төвөөс ердөө 3 км зайтай оршдог

• Хүн амын нягтаршил бага, цэвэр агаартай, чимээ шуугиангүй нам гүм тайван амгалан орчинтой.

• Туул болон Cэлбийн хурдны замууд хотхоны хажууханд баригдах ба exit-үүд ойрхон байхаар төлөвлөгдсөн.

                                                                                                                                                                     3D Tour

     

Хүрээлэн буй орчин

        River Garden  хотхон нь нийслэл хотын хамгийн цэнгэг цэвэр агаартай, хөл хөдөлгөөн  намуун тайван бүс бөгөөд,  чөлөөт цагаа өнгөрөөх амралт зугаалгын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк, зайсан толгой, цэнгэлдэх хүрээлэн, Скай ресорт зэрэг газруудтай хамгийн ойр байрладаг. Мөн  “Time Square” хотхонд Сакура дунд сургууль байрлах ба Ойрын хугацаанд энд баригдах автобусны буудал нь Америк сургууль, Intenational school ба ойролцоох бүсүүдрүү шууд очих боломжийг нээнэ. “River Garden”  хотхон нь дөрвөн талаасаа ирж очих зам харилцааны нэгэн том зангилаа юм.

               Хотын төвтэй Нарантуулын ба Замын цагдаагийн гарам, Энхтайвны гүүр болон  Нарны гүүр  зэрэг 4-н гарцаар холбогддог, ирээдүйд Удирдлагын академийн талыг Ривер Гарден хотхоны талтай холбосон зам баригдах ба Туул, Сэлбийн хурдны замууд хотхоны хажууханд баригдахаар төлөвлөгдсөн байгаа нь хотын аль ч цэгээс богино хугацаанд хүрч ирэх боломжийг олгох болно.

НОГООН БАЙГУУЛАМЖ

     River Garden хотхоны 70 гаруй хувьд Нарс, Хар мод, Сибирийн хөх хацуур зэрэг мөнх ногоон шилмүүст мод болон нохойн хошуу, Жимсгэнэт  өрөл, Голт бор зэрэг бутлаг ургамал болон зүлгийг гайхалтай хослуулсан ногоон байгууламжийг хийж өгсөн юм. Хотхоны өөрийн гоёмсог ногоон байгууламжаас гадна Богд Хан уул, Туул голын үзэсгэлэнт байгаль зэрэг нь хотхоны ногоон орчин, үзэсгэлэнт өнгө төрхийг бүрдүүлж байна.

     Хотхоны урд хэсэгт: Байгалийн цэнгэг усаар тэтгэгдэх орчин үеийн технологийн шийдлээр хийгдсэн хоргио хүрхрээ бүхий байнгын арчилгаатай бэсрэг нуур, нуурын эргэн тойронд ногоон цэцэрлэг байх ба үүнд чулуун зохиомж бүхий  ландшафтын элементүүд, мөнх ногоон гацуур, бусад мод бут, ногоон зүлэг, амран суухад тохиромжтой сараа, нарлан суух ил сандал, гүүр зэргийг цогцоор нь хослуулан байршуулсан.

     Хотхоны дунд хэсэгт: буюу байр хооронд ногоон мод бут, зүлэг, амран суух сараа, чулуун зохиомж бүхий  ландшафтын хослол бүхий 3 том ногоон цэцэрлэгтэйгээс гадна зочид гийчдийн машин тавих ил зогоолуудыг шийдэж өгсөн.

     Хотхоны хойд хэсэгт: ‘River Street’ худалдаа үйлчилгээний гудамж байна. ‘River Street’ нь нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлттэйгээр бүхий л төрлийн худалдаа үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн экстерьерийн өвөрмөц хийц, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан  авто машины зогсоол, гадаад тохижилт, усан оргилуурын дор тав тухыг мэдэрч амран суух ногоон цэцэрлэг бүхий Монголдоо анхдагч тансаг зэрэглэлийн худалдааны гудамж юм.

     Хотхоны ногоон байгууламж: Нийт 15 нэр төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослолоос бүрдэнэ. Эдгээр модноос цухас дурьдвал:  Гацуур, Эгэл нарс, Хавтаг навчит хус, Улингар, Үхрийн нүд, Cибир гүйлс, Нохойн хошуу, Тэхийн шээг, Монос, Хайлаас, Жимсгэнэт өрөл зэрэг юм.

 

АМРАЛТ ЗУГААЛГА

    Байгалийн цэнгэг усаар тэтгэгдэх орчин үеийн технологийн шийдлээр хийгдсэн хүрхрээ бүхий байнгын арчилгаатай бэсрэг 2 нуур нь хоорондоо хоргиогоор холбогдсон ба нуурын урд, хойд эргийг модон хийцлэл бүхий чамин гүүрээр холбож өгсөнөөр оршин суугчидаа нуураа тойрон ногоон моддын дунд амран зугаалах, салхилан алхах, алжаалаа тайлах боломжийг нээснээс гадна нуурын хойд эргийг тухлан суухад зориулан тусгайлан хийсэн тавцан, амран суух сандал анхилуун үнэртэх цэцгийн мандалыг байгалийн сайхантай хослуулан тохижуулсан болно.

    Мөн амран суунгаа хүүхдээ тоглуулах хүүхдийн тоглоомын талбай, амралтын талбай, гайхалтай ногоон байгууламж дундах амрах хэсэг зэрэг нь модод найган, шувууд жиргэсэн унаган байгалийн дунд амар тайван амьдралын  тансаг мэдрэмжийг танд бэлэглэнэ.

 

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ

       Эрүүл идэвхитэй амьдралын үндэс нь хөдөлгөөн бөгөөд тэр дундаа cпортоор хичээллэх нь эрүүл, зөв амьдралын хэв маяг билээ. Оршин суугчдынхаа эрүүл эрч хүчтэй амьдралд зориулж сагсан бөмбөг талбайн теннис, хөлбөмбөг, гүйлтийн болон дугуйн зам зэрэг төрөл бүрийн cпорт тоглоомын талбай болон усан бассейн, фитнес клуб, аэробек, спорт бүжиг бүхий спортын бүхий л чиглэлийг цогцоор нь шийдсэн спорт цогцолбортой.

       Cпортын бүс – River garden хотхонд 2800 м2 хэмжээтэй cпорт талбай төлөвлөсөн. Үүнээс сагсны талбай нийт - 560 м2, Теннис ба волейболын талбай хамтдаа 254 м2, Монголын анхны скитбоардын талбай - 429 м2, зориулалтын хиймэл зүлгэн хучилттай хөлбөмбөгийн талбай - 1311м2 хэмжээ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн тохижилттой Спортын тэмцээн, аливаа арга хэмжээ зохион байгуулахад шүүгчид зориулсан талбай болон богино холбооны спийкер байрлуулсан ба Спорт талбайн нийт хүчин чадал нь нэгэн зэрэг 36-40 тоглогч тоглох ба 100 хөгжөөн дэмжигчийн суудалтай. Мөн хотхоны урд хэсгээр 2,5 метрийн өргөнтэй 412м урттай гүйлтийн  замтай ба “River garden” 2-р ээлж,  Time square төслүүд хэрэгжиж дуусахад 1,5 км урттай болж уртассанаар холын зайнд гүүх боломжтой болно.

        Үүнээс гадна хотхоны хойд хэсгийн худалдаа үйлчилгээний цогцолбор гудамж “RIVER STREET”-н нэгээхэн хэсэг болсон  River tower-т   усан бассейн, фитнес клуб, саун массаж, иог, аэробек, cпорт бүжиг бүхий спорт цогцолбортойгоос гадна ресторан, лоунж ба паб, банк, цэцэрлэг, супер маркет ба бусад байж болох бүхий л худалдаа үйлчилгээг цогцоор нь төлөвлөсөн.

 

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

     “River Garden” хотхонд оршин суугчдынхаа хэрэгцээг хангах супермаркет, аптек,сургууль, цэцэрлэг, гэх мэт бүх үйлчилгээг төлөвлөсөнөөс гадна хотхоны хойд хэсгийг бүхэлд нь худалдааны гудамж болгохоор зорин ажиллаж байна. Тус гудамжийг “River Street” гэж нэрлэх ба энэ гудамжинд бүхий л төрлийн худалдаа үйлчилгээ нэг дор төвлөрсөн байна. Экстерьерийн өвөрмөц хийц бүхий, барилга байгууламж, автомашины хүртээмжтэй зогсоол, ногоон цэцэрлэг, мод, зүлэг, усан оргилуур зэрэг нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах бөгөөд улмаар гадаадын жуулчдын ирэх дуртай газар болон өргөжих төлөвлөлт бүхий сэтгэл татам тохилог гудамж болох юм.

     River street гудамжны эхлэлээс төгсгөл хүртэл олон төрлийн pub, lounge, coffee shop, кафе, bakery, ресторан, боулинг, кино театр, гоо сайхан, фитнесс, саун массаж, бассейн зэрэг үйлчилэх ба Супермаркет, Брэнд хувцасны дэлгүүр, Home dеcor, Тавилгын дэлгүүр гэх мэт бүхий л худалдааны газаруудаар Шоппинг хийж болно.

 

RIVER TOWER

RIVERTOWER нь “River Garden”  хотхоны төв ба RIVER STREET худалдааны гудамжны эх юм. Энд 4 давхар хамарсан худалдаа  үйлчилгээний төв байрлана.

RIVER TOWER үйлчилгээний төв:

B1-ээс 2-р давхарт Номин Супермаркет, төрөлжсөн брэнд дэлгүүрүүд, мобайл оператор, билетийн касс, банкны салбар, Coffee shop, Үсчин гоо сайхан, massage, SPA, Коктейл баар болон Ази, Европ хоолны ресторан байна.

3-р давхарт “RIVER CLUB”  буюу Спорт комплекс байх бөгөөд үүнд 25 метрийн урттай стандарт усан бассейн, саун жакузи, фитнесс клуб, Бүжгийн сургууль, Иога, Хөгжмийн сургууль байхаар төлөвлөсөн.

4-р давхарт өндөр зэрэглэлийн хүлээн авалтын танхим бүхий VIP ресторан байрлана.

Тус худалдааны гудамж нь Нийслэл хотын хамгийн цэнгэг цэвэр агаартай, хөл хөдөлгөөн  намуун тайван бүс бөгөөд, амралтын бусад газруудтай хамгийн ойр байрладаг. 

Ойрын хугацаанд энд баригдах автобусны буудал нь Америк сургууль, Intenational school ба ойролцоох бүсүүдрүү шууд очих боломжийг нээх болно. “River street” гудамж нь дөрвөн талаасаа ирж очих зам харилцааны нэгэн том зангилаа юм.

 




Зохион байгуулалт

River garden 1 төсөл

Зохион байгуулалт

River garden 1 төсөл

Зохион байгуулалт

River garden 1 төсөл

Зохион байгуулалт

River garden 1 төсөл

Зохион байгуулалт

River garden 1 төсөл

Зохион байгуулалт

River garden 1 төсөл

Зохион байгуулалт

River garden 1 төсөл

Зохион байгуулалт

River garden 1 төсөл


  • 01

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1

  • RG1

    RG1


Таны санал хүсэлт амжилттай илгээдлээ. Бид тантай удахгүй холбогдох болно.

Cанал хүcэлт

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Pивер Гарден хотхон /17012/ Их Монгол Улсын гудамж - 308, 1 давхар Улаанбаатар хот, Монгол Улс, Ш/х -The morning post 013

7577-7577

This is NOMIN CONSTRUCTION company product. Please dont copy this design and web. Copyright © 2014 RIVER GARDEN town
Designed and Developed by TBSM LLC